КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 1,460 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

Нийгэм, Эдийн засаг

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Нийт халдварын тоо улсын хэмжээнд 70,482 болж байна

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10,000 орчим хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар 1,460 хүнээс илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 70,482 болж байна.

Мөн хугацаанд 412 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 10 хүн эндлээ. Тодруулбал, 54, 72, 68, 64, 81, 57, 68, 71, 63, 65 настай хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

1,460 тохиолдлыг задалж харвал:

  • 955 нь Улаанбаатарт
  • 505 нь орон нутагт бүртгэгдсэн.
  • Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Гурваас бусад аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ

Хөдөө орон нутагт халдвар эрс нэмэгдэж байна.

Гурваас бусад аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөе" гэв.