ПЕРУД АВТОБУС ХАВЦАЛ РУУ УНАЖ, 17 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Дэлхийн мэдээ

Перуд автобус хавцал руу унаж, хамгийн багадаа 17 хүн амиа алджээ. Зургаан хүн гэмтэж бэртсэн талаар RPP радио мэдээлжээ.

Эмгэнэлт явдал Перугийн хойд хэсгийн Патаст болсон байна.

Автобусанд 33 зорчигч байсан бөгөөд жолооч нь жолоодлогоо алдсанаар автобус хавцал руу 200 метрийн өндрөөс унажээ.

Аврах албаныхан эрж хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.