ӨНӨӨДӨР 19.20 - 20.50 МИНУТЫН ХООРОНД НАР ХИРТЭНЭ

Дэлхийн мэдээ

2021.06.10 Пүрэв гараг 

Зуны тэргүүн харагчин могой сарын есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр.

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх : 04.53-20.50

Барилдлага: Хотол чуулган 

Шүтэн барилдлага: Мунхрахуй 

Суудал: Шороо

Аргын тооллын 6 сарын 10. Бархасвадь гараг. Билгийн тооллын 30. Гөрөөсөн толгой одтой шарагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Нар хиртэнэ, 19.20 минутаас 20.50 минутын хооронд 1 цаг 30 минут үргэлжилэх ба оргил үе нь 20 цаг 14 минутад харагдана.