У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЫНХОО АРД ТҮМЭНД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЖ БАЙНА

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ боллоо.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө.

МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх урьдчилсан дүнгээр 65 хувийн дэмжлэг авч, ялалт байгуулж байгаа нь тодорхой боллоо. Тэрбээр намын байрандаа мэдээлэл хийв. 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх "Манай иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал хураалтын дүнг бидэнтэй хамт авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Энэ бол эхэлсэн ажлаа дуусгах том хариуцлага. Төр засгаа тогтвортой байдлаар ажиллах итгэл найдвар өглөө. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа улстөрийн ажилд амжилт хүсье. Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе. 

Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын төлөө зүтгэе" гэлээ