МОНГОЛ УЛСЫН ЗУРГАА ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮЛЖ, С.ЭРДЭНЭ ЦАГААН ХУУДАСНААС Ч ЦӨӨН САНАЛ АВЛАА

Улс төр

Монгол Улс шинэ Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгодог болсон анхны сонгууль. Энэ талаасаа түүхэн бөгөөд анхны зургаан жилээр төр барих Ерөнхийлөгчөөр  У.Хүрэлсүх тодорлоо.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат”-аас нэр дэвшигч Д.Энхбат, сонгогчдын саналаар илүүрхэж, аман хүзүүдсэн бол намаа хувааж, тамга тэмдэгний хэрүүл зарган дээр төрийн өндөр сэнтий өөд зүтгэсэн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуулийн цагаан хуудастай өрсөлдөөд ч ард нь орчих шиг боллоо. Энэ удаагийн сонгуулиас манай сонгогчид нэгийг бодож, хоёрыг тунгаасан буй за. Учир юу вэ гэвэл, Ерөнхийлөгчийн гурван удаагийн сонгуульд ялалт байгуулсан ардчилсан хүчин энэ дуаа тоос ч үгүй торойтол ялагдлаа. Уг нь сонгогч олон түмэн ардчилсан хүчнээ, АН-аа дэмжсэн итгэл, сэтгэл нь дүүрэн байсан боловч энэ удаа намын нөхдийн хагарал бутралаас болж, Ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан дархан ялалтаа алдлаа.

Нэгэнт бүх ард түмнээс сонгодог Ерөнхийлөгч хэн байх нь ийнхүү тодорч МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх дугаар шилжих мөчид сонгогчдын илт олонхийн саналаар тэргүүллээ.

#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 10. Пүрэв. №078 (5483)

#ҮйлЯвдал