ЭМЯ: Хүүхдэд резинэн маск бүү зүүлгээрэй

Нийгэм, Эдийн засаг

Хүүхдийн амны хаалтын талаар мэдээлэл хүргэлээ. Японд 2 болон түүнээс доош насны хүүхдүүдэд амны хаалт зүүхийг зөвлөж байна. Мөн бусад улсад 12 нас хүртэлх хүүхдүүдэд ч хэрэглэж болохгүй хэмээн яригдаж байна. Энэ нь амны хаалтдаа гол нь биш харин хүүхдийн амьсгалын замын тогтолцоонд сөрөг нөлөөтэй хэмээн үзсэн учраас ийнхүү шийдвэрлэжээ.

Хүүхдэд хөвөн даавуун материалтай, амьсгалж болохуйц амны хаалт хэрэглээрэй. Харин резинэн маскыг бүү зүүлгээрэй гэж эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулмаар байна гэлээ.

ЭМЯ-ны Гадаад  харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

Халдвар дамжиж байгаа зам нь шүлсээс гадна ахуйн замаар дийлэнхдээ дамжиж байгаа юм. Тиймээс бохир зүйлд хүрсэн бол заавал гараа угаах, хүн хоорондын зайг барьж халдварын гинжийг таслах юм.

Амны хаалтыг тогтмол зүүх, ингэснээр өөрийгөө төдийгүй өөртэйгөө харьцаж байгаа хүнийг хамгаалж байгаа юм. Агааргүй орчноос аль болох зайлсхийх ёстой бөгөөд энэ нь хялбар бөгөөд үр дүнтэй нийгмийн эрүүл мэндийн арга гэдгийг улс бүр хүлээн зөвшөөрсөн.