24 ЦАГТ: ХАЛДВАРЫН 1312 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 6 ХҮН НАС БАРЛАА

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.09, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт 8500 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1312 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 69.022 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 6 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 324 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатар-970 (60.327)
  • Зөөвөрлөгдсөн-2 (515) (Зургаадугаар сарын 04-нд Афганистан-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр иргэн.)
  • Орон нутаг-340 (7960)

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 72 настай эрэгтэй: Тавдугаар сарын 15-нд онош батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 83 настай эмэгтэй: Тавдугаар сарын 24-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 73 настай эрэгтэй: Тавдугаар сарын 24-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 77 настай эрэгтэй: Зургаадугаар сарын 05-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 67 настай эмэгтэй: Зургаадугаар сарын 07-нд онош батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 89 настай эрэгтэй: Зургаадугаар сарын 07-нд онш батдлагдан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Сүүлийн 24 цагт 444 хүн эдгэрч, бүрэн эдгэрсэн гэсэн эмчийн бичгээ авсан байна. Эмнэлгээс 362, гэрийн хяналтаас 82 хүн гарсан. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 55.157 болж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ