АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭД МОНГОЛ УЛС 111 ДҮГЭЭРТ БИЧИГДЭЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх болон шүүх засаглалыг дэлхийн экспертүүдийн үнэлсэн үнэлгээ буюу авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын үнэлгээ буурсан байна.

“Transparency International” байгууллагын мэдээлснээр Авлигын төсөөллийн индексэд Монгол Улс 100-аас 35 оноо авч 111 дүгээрт жагссан байна. Өөрөөр хэлбэл 2019 оныхоос таван байр ухарч, Төв Азийн орнуудтай ойролцоо түвшинд хэвээр байгаа юм. 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Авлигатай тэмцэх газар жижиг дунд үйлдвэрлэлийн зээлтэй холбоотой хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон хэргийг шалгаж байсан юм.

Харин 2020 оны наймдугаар сарын байдлаар зөвхөн дөрвөн гишүүн л энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага хүлээснийг тайландаа онцолжээ.