АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш (2021.06.09) 07:00-22:00 цагийн хооронд үргэлжлэх ба хуулийн дагуу өнөөдөр зөөврийн хайрцгаар санал хураалт авч эхлээд байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу зургаадугаар сарын 8-10-ныг дуусталх хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох Хотын даргын захирамж гарсан талаар өмнө мэдээлсэн билээ. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиас

67.1. Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана.

67.1.1. Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах