65-69 НАСНЫХАН НЭГДҮГЭЭР ТУНДАА 100 ХУВЬ ХАМРАГДСАН БОЛ 25-29 НАСНЫХНЫ ИДЭВХ МУУ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.07) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.06.06, 19:00 цагийн байдлаар)

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 14.563 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт хотод 5626 хүн вакцинд хамрагдсаны 800 орчим орчим нь нэгдүгээр тунд, 4000 гаруй нь хоёрдугаар тунд хамрагджээ.

Харин хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 8937 хүн вакцинд хамргадлаа. Үүний ихэнх нь мөн хоёрдугаар тунд хамрагдсан байна.

Вакцинд хамрагдсан иргэдийг наснын бүлгээр авч үзвэл 65-69 насныхан нэгдүгээр тундаа 100 хувь хамрагдаж, 89.7 хувь нь хоёрдугаар тунгаа аваад байна. Харин 25-29 насныхан вакциндаа хамгийн муу хамрагджээ. Эдгээр хүмүүс вакциндаа зайлшгүй хамрагдах шаардлагатай байна. Хэрвээ вакцинд хамрагдахгүй тодорхой шалтгаан байгаа бол эмчтэй зөвлөлдөж, вакцинд хамрагдаж болох эсэхээ шалгаарай гэдгийг ЭМЯ-аас зөвлөж байна.

Вакцинжуулалтын өссөн дүнгээр аваад үзвэл,

Улсын хэмжээнд

  • 1-р тунд - 1.872.056 хүн
  • 2-р тунд - 1.525.552 хүн (73%)

Улаанбаатар хотод

  • 1-р тунд - 956.658 хүн
  • 2-р тунд - 803.143 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

  • 1-р тунд - 915.398 хүн
  • 2-р тунд - 722.409 хүн (64.8%