СҮҮЛИЙН ХОНОГТ 1,177 ХҮНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧ, НИЙТ ХАЛДВАРЫН ТОО 66,443 БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Сүүлийн 24 цагт 1,177 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 66,443 болж нэмэгдлээ. Халдварын тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд 867 нь Улаанбаатарт 310 нь орон нутагт бүртгэгджээ. Халдварын улмаас хоёр хүн/63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй/ нас барсан байна.

Орон нутаг дахь халдварын тоо эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ.