ВИЛЛИ ВОНКАГИЙН ДҮРИЙГ ТИМОТИ ШАЛАМЕ БҮТЭЭНЭ

Соёл урлаг, Спорт

Warnes Bros” студи өнгөрөгч нэгдүгээр сард “Чарли хүү ба шоколадны үйлдвэр”-ийн гол дүр болох Вилли Вонкагийн түүхийг харуулсан кино хийх тухайгаа мэдэгдэж байсан. Киноны гол дүрд Франц гаралтай жүжигчин Тимоти Шаламе тоглохоор болсныг Deadline  сэтгүүл мэдээллэв. Энэхүү кинонд шоколадны үйлдвэрийн эзэн Вилли Вонкагийн өмнөх амьдралын тухай өгүүлэх юм. Харин кино 2023 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна.