"БИЛЛБОАРД МЮЗИК АВАРДС"-ЫН ЭРГЭН ТОЙРОНД

Соёл урлаг, Спорт

Америкийн Нэгдсэн Улсын Лос-Анжеласт зохион байгуулагдсан "Биллбоард мюзик авардс"-ын шилдгүүд шалгарлаа. Энэ жилийн наадмын хөтлөгч дуучин Ник Жонас юм.  Дуучин The Weeknd  арван номинацийн эзэн боллоо. Үүнд: Шилдэг уран бүтээлч, шилдэг эрэгтэй уран бүтээлч, шилдэг R&B уран бүтээлч, шилдэг эрэгтэй R&B уран бүтээлч гэх зэрэг арван номинацийн эзэн болсон байна. Наадмын шилдгүүдийг дурьдвал:

Шилдэг эмэгтэй уран бүтээлч: Тэйлор Свифт

Шилдэг шинэ уран бүтээлч: Поп Смок

Шилдэг сошиал уран бүтээлч: BTS хамтлаг

Шилдэг латин уран бүтээлч: Bad Bunny

Шилдэг рок уран бүтээлч: Machine Gun Kelly

Шилдэг dance/electronic уран бүтээлч: Лэйди Гага

Шилдэг R&B эмэгтэй дуучин: Doja Cat