Г.ЗАНДАНШАТАР: БИ ТА НАРТАЙ ХАМТ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЯ •

Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзлаа.

Энэ уулзалтаар АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын ажлын хэсэг байгуулах хүсэлт тавив. Энэ хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, өлсгөлөн хийж байгаа гишүүд УИХ-ын даргын өрөөнд орж уулзалт хийхээр болсон ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын дарга Г.Занданшатар даргыг энд ирж жүжиг тавилаа. Танай намын захиалгаар энэ бүхэн болж байгаа гэснээр УИХ-ын дарга Г.Занданшатар “АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Энэ үйл ажиллагаагаа зогсоо. Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Өлсгөлөн зарлана" гэж хэлээд Төрийн ордон руу орлоо.

Мөн тэрээр "Та бид бүгдээрээ тангараг өргөсөн хүмүүс. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Үнэхээр тэгж байгаа бол танай нам дотроо учраа олчих гээд би энд хамт сууя.  Энэ бол танай нам дотроо асуудлаа шийдэх зүйл. Би МАН-ын гишүүний хувьд биш УИХ-ын даргын хувьд ирж байна” гэлээ.