СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ 16:30 ЦАГТ ГАЗАРДАНА

Нийгэм, Эдийн засаг

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг баталсан.

Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна.

Хуваарийн дагуу өнөөдөр /2021.05.07/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 162 иргэн ирэх бөгөөд Сүнжин гранд, Гайде, Тэмүүжин зочид буудлуудад хувиарлан тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.