БРАЗИЛЫН МЕТРОНД ГАРСАН БУУДАЛЦААНЫ ҮЕЭР 25 ХҮН АМИА АЛДАВ

Дэлхийн мэдээ

Бразилын хоёр дахь том Рио де Жанейро хотын метронд гарсан буудалцааны үеэр 25 хүн амиа алджээ.

Буудалцаан хотын хойд бүс болох Жакарезинью дүүрэгт хар тамхины хууль бус наймааны эсрэг явуулсан тусгай ажиллагааны үеэр гарчээ. Энэ үеэр нэг цагдаа, 24 сэжигтэн этгээд амиа алдсан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр, Андре Фриас гэгч цагдаагийн алба хаагч толгойдоо авсан шархаа даалгүй нас баржээ. Түүнчлэн, метрогоор зорчиж явсан хоёр энгийн иргэн, хоёр цагдаа шархаджээ.

Энэ нь 2016 оноос хойш тусгай ажиллагааны үеэр хамгийн олон тооны хүн амиа алдсан тохиолдол гэнэ.