ХОЁР ТУН ВАКЦИН ТАРИУЛСАН ИРГЭДИЙН ДАНС РУУ 50 МЯНГАН ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Ковидын хоёр тун вакцинд хамрагдсан иргэнд 50,000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр тавдугаар сарын 5-ны өдөр  гарсан. Уг шийдвэрийн хүрээнд иргэдэд 50,000 төгрөгийн дэмжлэгийг данс руу нь шилжүүлж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод вакцинд хамрагдах насны нийт иргэдийн 80 гаруй хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол хоёрдугаар тунд 1/3 нь хамрагджээ.

Сануулахад, 50,000 төгрөг олгох шийдвэр гарах өдөр Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцинд огт хамрагдаагүй байсан.

Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байсан. Тиймээс  дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ гэж Сангийд сайд мэдэгдсэн юм