ЭМЧ, СУВИЛАГЧ, ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭР НЬ ҮНЭЛЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр боллоо.


Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж  байна.

Энэ дагуу:

-       Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5,000

-       Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5,000

-       Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70,000

-       Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ.