ДАРААХ ЦЭГҮҮДЭД ӨНӨӨДӨР 75.149 ИРГЭНИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛНА

Нийгэм, Эдийн засаг

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.05.05/ дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75.149 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна.

Энэ удаагийн вакцинжуулалтад астразенека болон вероцел вакцины давтан тун болон 18-аас дээш насны иргэдэд вероцел вакцины 1-р тун хийнэ.

ХаринаОХУ-ын Sputnik V вакцины хувьд Монгол Улсад 20 мянган тун вакцин ирсэн ч үйлчилгээнд оруулаагүй байна. Учир нь тус вакцины дараагийн тунг ойрын хугацаанд авчирах боломжгүй байгаа юм.

Түүнчлэн тавдугаар сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу.