ЕРӨНХИЙ САЙД АСАН Д.БЯМБАСҮРЭН ГУАЙН ЯРИЛЦЛАГЫГ МУШГИН ГУЙВУУЛСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Улс төр

Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайн ярилцлагыг мушгин гуйвуулсан тухай охин нь мэдэгдэл гаргажээ. Др.Б.Энхбайгаль цахим хуудсандаа "Аавтайгаа утсаар холбогдлоо. Сүүлийн үед хэвлэл мэдээлэлд огт ярилцлага өгөөгүй гэж байна. Зууны мэдээ сонин 2021 оны 1 сард авсан ярилцлагаа доторх агуулгыг нь засч, өөрчлөөд гаргажээ. 

 

"Баттулга, Хүрэлсүх 2 өрсөлдвөл сайн өрсөлдөөн болно" гэсэн утгаар хэлснийг нь "Хүрэлсүхийг дэвшсэнд баяртай байгаа" болгон засч, өнөөгийн цаг үед тохируулан өөрчлөөд нийтэлсэн байна. Дотор нь бас засч өөрчилсөн зүйл нилээд байгаа бололтой. Энэ мэтчилэн хүний хэлснийг гуйвуулж, засч өөрчилж, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй. "Миний өмнөх байр суурь өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа шүү, Зууны мэдээ сониныхонд би бас дөнгөж сая утасдаж, арай дэндүү байна. ингэж болохгүй гэж хэллээ" гэж тодотгоод фэйсээр дамжуулж залруулаарай гэж надад захьсан шүү" гэжээ.