ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХОМСДОЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛЖЭЭ

Дэлхийн мэдээ

Энэтхэгийн томоохон вакцин үйлдвэрлэгчийн нэг болох Ерөндгийн хүрээлэнгийн тэргүүн Адар Пунавалла “Financial Times” хэвлэлд өгсөн ярилцлагадаа коронавирусний эсрэг вакцин зуны дунд үе хүртэл хомсдох асуудал үүсэж болзошгүйг анхааруулжээ.

Түүний хэлснээр, зөвхөн ирэх долоодугаар сар гэхэд л вакцин үйлдвэрлэлийн хэмжээг сард 60-70-аас 100 сая хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэнэ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс коронавирусний халдварын тархалт тус улсад огцом нэмэгдээд байна. Тавдугаар сарын эхээр хоногт 402 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.

Халдварын тохиолдлоор Энэтхэг АНУ-ын дараа хоёрт бичигдэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт 19.5 сая гаруй хүн халдвар авснаас 15.9 сая гаруй хүн эдгэрчээ. Халдварын хүндрэлийн улмаас 215 мянган хүн эндээд байна.