АН-ЫН ТАМГАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭНЭ

Улс төр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр /2021.05.04/ 13.30 цагаас АН-ын тамгатай холбоотой маргааныг хэлэлцэнэ.

Тодруулбал, Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт  холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа хариуцлагаа хүлээж огцорсон. Энэ үедээ Ц.Тувааныг АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тамгаа үлдээсэн билээ. Гэвч оны өмнө С.Эрдэнэ намын удирдлагыг буцаан авч, хуучин тамгаа хүчингүйд тооцуулж, УБЕГ-аас шинэ тамга авснаар АН-ын "зодоон" эхэлсэн. Тэгвэл Ц.Тувааны нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт  холбогдох гомдлыг шүүхээр хэлэлцэх аж.