Энэтхэг Сталин сонгуульд ялж магадгүй байна

Улс төр

Зөвлөлтийн удирдагч Сталины нэртэй энэтхэг эрийн нам  өмнөд Тамилнад мужийн сонгуульд тэргүүлж байна, гэхдээ сонгуулийн эцсийн дүн тавдугаар сарын 2-нд эцэслэн гарна гэж Daily Mail хэвлэл мэдээлжээ. Түүний эцэг мужийн ерөнхий сайд байхдаа Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталиныг 1953 онд нас барахаас өмнөхөн төрсөн хүүдээ Сталин гэдэг нэр өгсөн юм гэнэ. Харин өнөөгийн энэтхэг Сталин жинхэнэ ардчилагч юм байна. 

Хэвлэлд бичсэнээр бол энэтхэг Сталин 1989 онд Зөвлөлт холбоот улсад зочилж байсан гэнэ. “Оросын нисэх буудалд газардаад л шалган нэвтрүүлэхээр ороход нэрээ хэлэхийг шаардсан. Би “Сталин” гэтэл хавийн хүмүүс бүгд л над руу харцааж байсан” гэж улс төрч ярьжээ. 

Нацист Германы удирдагч Адольф Гитлерийн нэртэй нэгэн улстөрч өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Намибид болсон сонгуулиар бас ялж байсан удаатай.