“Их долоо”-гийн уулзалт энэ сард болно

Дэлхийн мэдээ

Хоёр жил завсарласан G7 хэмээх “Их долоо”-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдрөөс 5-ныг хүртэл Лондонд болно гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдсэн байна. “Сайдууд дэлхий дахинд учирч байгаа шинэ аюулын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ардчиллыг хамгаалах, хүний эрхийг дээдлэх, байгаль цаг уурын өөрчлөлттэй тэмцэх,  цар тахлын дараа дэлхийн эдийн засгийг сэргээх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Британийн Гадаад хэргийн сайдын хэлснийг РИА Новости агентлаг иш татан мэдээлжээ. 

“Их долоо” Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Их Британийн гадаад хэргийн сайд нараас гадна Австрали Энэтхэг, Өмнөд Солонгос, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг АСЕАН-ы төлөөлөгчид урилгаар оролцох юм байна. 

Их Британийн Гадад хэргийн сайд Доминик Рааб Их долоо”-гийн Гадаад хэргийн сайд тус бүртэй болон  урилгаар ороцогсодтой ганцаарчлан уулзах гэнэ.