БНХАУ-ын Ухань хот оршин суугчдынхаа 80 хувийг оношилгоонд хамруулаад байна

Дэлхийн мэдээ

АНУ-д сүүлийн 24 цагт 407 мянган хүнийг шинэ төрлийн “коронавирус”-ийг илрүүлэх оношилгоонд хамруулаад байна. Оношилгоогоор 18.8 мянган хүн буюу 4.6 хувь нь “COVID-19”-ийн халдвар авсныг тогтоожээ.

Харин ОХУ энэ хугацаанд 260 мянган хүнд оношилгоо хийсэн байна. Үүнээс 8.9 мянга буюу 3.4 хувь нь шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсныг илрүүлжээ.

Түүнчлэн “COVID-19”-ийн анхны голомт БНХАУ-ын Ухань хот 12 өдөрт долоон сая хүнд оношилгоо хийснээ мэдээллээ. Энэ нь нийт оршин суугчдынхаа 80 хувийг оношилсон дүн болж байна. Уханьд халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас тархалтын хоёр дахь давлагаа үүсэж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм.