ОХУ-аас 340 иргэн эх орондоо ирлээ

Улс төр

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Нийт 340 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн галт тэргээр өнөөдөр Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж, ажиглах байруудад хүргэх автобусанд шилжүүлэн суулгаж байна.

Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ хичээлийн жил дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм.