Ундны усны 79 дээжид 395 үзүүлэлтээр нян судлалын шинжилгээг гүйцэтгэн ажиллаж байна

Нийгэм, Эдийн засаг

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нян судлалын лабораторийн шинжээч Б.Хосбаяр, Хими, хими технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгэний ажилтан Г.Дуламсүрэн нар хамтран ундны усны 79 дээжинд 395 үзүүлэлтээр нян судлалын шинжилгээг гүйцэтгэн ажиллаж байна. Тус хүрээлэн ундны усны нэгдсэн сан бүрдүүлэх ажлын гүйцэтгэгчээр ажиллан ундны усанд физик, хими, микробиологи, микроэлемент, цацрагийн 88-90 үзүүлэлтээр үр дүн нэгтгэн гаргах юм байна.

Энэ ажлын хүрээнд Увс аймгийн 19 сумаас 79 ундны усны сорьц цуглуулсан ба шаардлагатай үзүүлэлтүүдийг газар дээр нь мөн микробиологийн шинжилгээг тус лабораторид хийн бусад шинжилгээний дээжийг Хими, хими технологийн хүрээлэнд хүргэж сорилт гүйцэтгэх юм байна.