Япон улс бүх мужуудийнхаа хөл хориог хугацаанаасаа өмнө цуцаллаа

Дэлхийн мэдээ

Япон улсад тогтоосон хорио цээрийн дэглэм энэ сарын 31-нд албан ёсоор дуусгавар болох ёстой байсан ч тус улсын Засгийн газар коронавирусийн халдварын тархалт хангалттай буурсан гэж үзээд хугацаанаасаа өмнө буюу өнөөдрөөс /2020.05.25/ үлдсэн мужуудын хөл хориог цуцлах шийдвэрийг гаргасан байна.

Тус улс нь нийт 47 мужийнхаа 42-ынх нь хорио цээрийг цуцлаад байсан ба халдварын тархалт өндөр байсан үлдсэн таван муж болох Токио, Чиба, Канагава, Сайтама, Хоккайдод хөл хориог ийнхүү цуцлах гэж байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Эрүүл мэндийн сайд Катунобу Като, Эдийн засгийн сайд Ясутоши Нишимура нараар ахлуулсан цар тахалтай тэмцэх ажлын хэсэг ням гаригт /2020.05.24/ хуралдаж, цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийг сэргээх талаар хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн тус улсад 100  мянган хүнд ногдох халдварын тохиолдлын тоо 0,5 ба түүнээс доош түвшинд очсон нь онц байдлыг цуцлах гол үндэслэл болжээ.

Эх сурвалж: JAPANTIMES