Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас эд зүйл, материалын хандив ирүүллээ

Улс төр

Хамтдаа уушгины хатгалгааны шинэ титэмт вирусийн тархалтыг даван туулах, Хятад Улсын ард түмэн Монгол Улсын ард түмэнд найрсаг сэтгэлээ илэрхийлэн Монгол Улсын Засгийн газарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас эд зүйл, материалын хандив болгон 5,000 ширхэг халдварыг оношлох оношлуур, 5,000 ширхэг эмнэлгийн зориулалттай N95 амны хаалт, 5,000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт болон 1,000 ширхэг хамгаалалтын хувцас хэрэгслийг 3 дугаар сард хүлээлгэн өгсөн.

Мөн коронавируст халдварын эсрэг арга хэмжээнд зориулан хоёрдугаар ээлжийн  эмчилгээний багаж, хэрэгслийн хандив болох 8,000 ширхэг халдварыг оношлох оношлуур, 490,000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалтыг 4 дүгээр сард Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.