Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав

Улс төр

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гарагт болж, Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав.

Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” Олон Улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.