COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг ирэх Даваа гарагт УОК хэлэлцэнэ

Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Улсын Онцгой Комисс мэдээллээ танилцуулжээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг "Хуралдааны үеэр КОВИД-19 тэй тэмцэж буй явц олон улсын болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, арга хэмжээний хэрэгжилтийг ярьсан.

Даваа гарагийн 11:00 цагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгнө. Нийгэм эдийн засгийн чиглэлээр өрх, ААН-үүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж хэлэлцэнэ. Гэх мэтчилэн 20 гаруй асуудлыг засгийн газрын хуралдаан хэлэлцэж байна" гэв.