Халдвар идэвхжсэн Хятадын Шулан хот Ухань маягийн хөл хорионд орлоо

Улс төр

Шинэ төрлийн коронавирус буюу "Сovid-19" өвчний халдварын тохиолдол дэлхий даяар 24 цагийн дотор 94,630-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 4,982,858 болжээ. Нас барагсдын тоо хоногт 4,562-аар нэмэгдсэнээр 324,527 болсон байна. Харин эдгэрсэн хүний тоо 1,956,346 болжээ.

Үүнээс нийт идэвхтэй тохиолдол 2,701,985 байгаа бол эдгээрийн 45,443-ийнх нь биеийн байдал хүнд байна. Дэлхий дахинд нэг сая хүн тутмын 639 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутамд коронавирустэй холбоотой 41 нас баралт бүртгэгдэж байгаа юм.

"Covid-19" өвчин хамгийн анх бүртгэгдсэн Хятад улсад халдвар дахин идэвхжээд байна. Хамгийн сүүлд тус улсын зүүн хойд нутгийн ОХУ-тай хиллэн оршдог Шулан хотод нэг өдөрт 34 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус хотыг өчигдрөөс /2020.05.19/ Ухань хот шиг хатуу чанга хөл хорионд оруулсан байна.

Нийт 700 мянган хүн амтай уг хотын оршин суугчид өнөөдрөөс хөл хорионы дараах дүрэм журмыг баримтална. Үүнд:

  • Нэг гэр бүлээс зөвхөн нэг хүн шаардлагатай тохиолдолд хоёр хоногт нэг удаа хоёр цагийн хугацаанд гадуур гарч, хүнсний дэлгүүр, эмийн сан гэх мэт газруудаар явах боломжтой.
  • Яаралтай түргэн тусламжийн машинаас өөр тээврийн хэрэгсэл хотын гудамжаар зорчихыг хориглож байгаа ба хотоос нэг ч хүн орох, гарах боломжгүй болж байна.

Өнгөрсөн долоо хоногт тус хот нь халдварын өндөр эрсдэлтэй бүсэд багтах болсон ба бүх олон нийтийн арга хэмжээ, сургууль цэцэрлэг,нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байсан бол өчигдрөөс ийнхүү хорио цээрийн дэглэмийг чангатгалаа.

Халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл 2020.05.20-ны 08.00 цагийн байдлаар:

Эх сурвалж: Worldometers, Guardian