ОХУ-д тавдугаар сарын 1-нээс хойш анх удаа өдөрт 9,000 хүрэхгүй халдварын тохиолдол бүртэгдлээ

Дэлхийн мэдээ

Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 8,926 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг ОХУ-ын цар тахалтай тэмцэх төв өнөөдөр мэдээллээ.

Ингэснээр тус улсад илэрсэн нийт халдварын батлагдсан тохиолдол 290,678 болж нэмэгдсэн байна. Энэ бол өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдол нь сүүлийн гурван өдөр дараалан 10,000 хүрээгүй, бас тавдугаар сарын 1-нээс хойш анх удаа 9,000-аас доош буурсан үзүүлэлт юм.

ОХУ даяар өчигдөр 91 хүн Covid-19 өвчнөөр нас барснаар нийт амиа алдсан хүний тоо 2,722 болжээ.

Өнөөдрийн байдлаар тус улс батлагдсан халдварын тохиолдлын тоогоор дэлхийд зөвхөн АНУ-ын дараа жагсаж байна.

 

Эх сурвалж: ТАСС