МАН хулгайчдаасаа салахгүй

Улс төр

-Хүрэлсүх хэлснээсээ буцаж тендерчин, концессчин, ЖДҮ-ийн хулгайчдаа нэр дэвшүүллээ-

2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо. Гэхдээ ирэх сарын 2-н гэхэд эдгээр нэр дэвшигчдийн хэнийг “жинхлэхээ” СЕХ шийднэ. ЖДҮ-ийн болон тендер, хулгай, луйврын хэрэгт холбогдсон нэр дэвшигчдийг жинхэлж, сонгуульд өрсөлдөх эрхийг нь баталгаажуулах эсэх нь ойрын өдрүүдийн сэдэв байх нь.

Өнөөгийн эрх баригч МАН өнөөг хүртэл нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахгүй байгаа нь олны дунд ихээхэн хардлага, төөрөгдлийг дагуулж байгаа юм. Учир нь МАН айдастай байна. Намын дарга нь хэлснээсээ буцаж, дахин ЖДҮ-ийн хулгайч, гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ. Муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр МАН ЖДҮ болон 60 тэрбумын хочоосоо энэ удаад ч салж чадахгүй гэдэг нь нэр дэвшигчдээс нь харагдаж байна. Намын даргаасаа эхлээд бүх шатандаа авлига албан тушаал, ЖДҮ, концесс, тендерийн хэрэгт нэр холбогдож,  цаашилбал, хүчин, хар тамхи, хил дамнасан бохир мөнгө, казино, “өгзгөөр” үргэлжилж, “ХАР ЖАГСААЛТ”-аар өндөрлөсөн МАН-ынхан хулгайчдаа дахин өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь ард түмнийг басамжилж, доромжилж байгаагаас өөрцгүй харагдаж байна.

МАН:  ЖДҮ-ЧИН,  НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ, ТЕНДЕРЧИН  КОНЦЕССЧИН,   ШАТАХУУНЫ БОЛОН АЛТНЫ МАГНАТУУД, АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД, ОЛИГАРХУУД, ӨВГӨЦҮҮЛ, ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД, КАЗИНОЧИД ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЖ  ХҮРЭЛСҮХ ХЭЛСНЭЭСЭЭ БУЦЛАА....

МАН-ын хувьд энэ удаад  Засгийн газрын 13 сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 45 хүнийг нэр дэвшүүлээд байна. Өнөөгийн парламентын гишүүдээс 56 нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон. Харин эрх баригч намын дарга гэмт хэрэгтнүүдээсээ 45-ыг нь эргүүлэн нэр дэвшүүллээ.

“Тендерчин” Б.Батцэцэг,  “Концессчин” С.Бямбацогт, улсаа “Хар жагсаалт” руу тавиад туучихсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар, ЖДҮ-чин Н.Учрал, хятадуудын гар хөл болсон алт, нүүрсний хулгайч Дэлгэрсайхан, “бургас” С.Амарсайхан, нам дамжсан “банзал” Х.Ганхуяг, парламентын “буг” болсон Д.Лүндээжанцан, Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй” Б.Жавхлан гээд “эрүүжсэн” парламентын тод төлөөллүүд 2020 оны сонгуульд өрсөлдөнө.

МАН ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛСЭН БЭ:

ТЕНДЕРЧИН: Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан тендерийн хулгайч.

КОНЦЕССЧИН: Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, С.Бямбацогт нар 800 тэрбумын концессыг “залгисан”. МАН-ын бүлэглэл долоон концессын гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах тохироо хийж байсныг эргэн сануулъя. Тодруулбал, Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр “Концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гаргаж, концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг.

MSC ФРАКЦИЙНХАН: Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан нар бизнесийн бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх ажлаа үргэлжлүүлэхээр нэр дэвшив. Б.Чойжилсүрэн өнгөрсөн жилүүдэд Тост, тосон бумын нуруунд олборлолт хийхийг санаархсан, байгаль хамгаалагч хүүгийн үхэлтэй нэр холбогддог  бол Ц.Нямдорж хуулийн салбарыг бүхэлд нь унагаж, улсаа “ХАР ЖАГСААЛТ”-нд багтаасан түүхэн “гай”-тай 2020 оны сонгуультай золгож байна.

ОФФШОРЧДЫН БҮЛЭГЛЭЛ: Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, СҮ.Батболд, Б.Дэлгэрсайхан нар бол мөнгөний эрх ашгаар нэгдсэн оффшорчдын бүлэглэлийн төлөөлөл. Б.Дэлгэрсайхан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших орд газар, Дорноговь аймгийн хамаг баялгийг ухаж, урсгаж байгаа ч хятадуудын гар хөл болсон мөнгөөрөө УИХ-д дахин сонгогдохоор улайрч байна.

ГЭМТ ХЭРЭГТНҮҮД: Төв аймагт нэр дэвшсэн Засаг дарга Ж.Батжаргал зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтаасан талаар тухайн үед хэвлэлээр шуугиж байв. Орхон аймагт нэр дэвшсэн Д.Батлут мөн л буруу гарын этгээд. Тэрбээр ИТХ-ын даргатайгаа хамтран Эрдэнэт үйлдвэрээс газрын төлбөр нэрийдлээр зургаан автомашиныг 579 сая төгрөгөөр тооцож хэрэглээндээ авсан нь мөн л баримтаар нотлогдсон. Архангай аймагт нэр дэвшигч Г.Тэмүүлэн ээжийнхээ компаниар дамжуулан ЖДҮХС-аас 700 сая төгрөг хулгайлсан ЖДҮ-чин. Харин “Өв залгамжлагч жаал” Н.Учралын хувьд 950 сая төгрөгийг мөн л хамаарал бүхий компаниараа дамжуулан хулгайлсан юм. Түүний араас Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, У.Хүрэлсүх нарын ЖДҮ-чид, Х.Мандахбаяр нарын гэмт этгээдүүд жагсч байна. Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын хувьд ч холбогдсон хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

 Х.Бадамсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын Эрдэнэтийн хууль бус шахааны тухай баримт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дэлгэгдээд буй. Тодруулбал,

Олон нийтийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” гэдэг саалийн үнээг төр эзэмшилдээ авсан нь сайн хэрэг мэт харагдавч, нөгөө талдаа зөвхөн МАН-ын саалийн үнээ, сонгуулийн хөрөнгө босгогч болчхов уу гэх сэрдлэгийг төрүүлж буй. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуулиар намын гишүүдээсээ ямар ч хандив, мөнгө татахгүй хэмээн зарласан. Нөгөө талд нь “Эрдэнэт үйлдвэр”-т Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онц байдал гэх халхавч зүүсэн.

Тийм байтал ерөнхий захирал Х.Бадамсүрэн онц байдлын үед тогтоосон онцгой журмыг зөрчин хятадын компаниудтай дур мэдэн гэрээ хийв үү, эсвэл дээрээс ирсэн захиалгын дагуу МАН-ын сонгуулийн мөнгийг босгоод байна уу гэх хардлага үүсээд байгаа биш гэж үү.

Бид онц байдлын үед олноор нь хийсэн хуудуутай үйлдлүүдийг үргэлжлүүлэн хүргэсээр байх болно... 

 Хүрэлсүхийн хөтөлсөн хүүхнүүд

МАН-ын нэр дэвшигч хүүхнүүд ч ялгаагүй хууль зөрчиж хэрэг төвөгт нэр холбогдсон хүмүүс. Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг

хүүхнүүдэд дуртай гэдэг нь оргүй үг биш бололтой. “Бенз” Б.Баярсайханыг Завханд, “мацагтан” П.Анужин СХД-т , “тендерчин” Батцэцэг гээд харвал...