ХАН-УУЛД ХАЧИН СОНГУУЛЬ БОЛНО

Улс төр

 Хан-Уул дүүрэгт МАН-аас Д.Сарангэрэл сайд, засаг Ж.Алдаржавхлан, Шарк Амартүвшин МАН-аас дэвшинэ. АН-аас жүжигчин Баясгалан, АПУ-гийн Түвшин, Н.Ариунболд нар явахаар болж байх шиг байна. ШИНЭН-гээс АН-аас алга болсон гишүүн Л.Болд, цагтаа АН-аас ялалт байгуулан 7 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, Дүүргийн Засаг даргын орлогч Э.Түвшин нар явна. Энэ тойрогт улс төрийн нам гэхээс илүүтэй бие даагчид хамгийн хэцүү учраанууд. Тухайлбал, УИХ-ын гишүүэ асан Н.Номтойбаяр байна. Түүнийг дэмжигчид гэрлийн хурдаар өсөж байгаа гэх, мөн УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмон байна. Төрийн ажлын туршлагатай. Хуульч Эрхэмбаатар гэж залууг мөн иргэд дэмжиж байгаа аж. Нэг үгээр хэлбэл 2 том намын нэр дэвшигчдээс бие даагчид нь хүчтэй болчихсон.
Үүнээс үзэхэд АН-д найдвар тун бага харагдана. АН-аас угшиглтай ШИНЭН-гийнхэн Яармаг дээр саналыг нь гозойтол хуваана. Танилцах дадлага шиг юм болох болов уу. МАН-аас хоншоор байвал Сараа сайд орж ирэх байх. Н.Номтойбаяр, Ц.Цолмон 2-т дийлэнх сонгогчид санал өгөх болов уу гэж бодогдоод байгаа даа.