Сэлэнгийн сонгуульд хууччуул дийлнэ

Улс төр

Сэлэнгэ аймагт МАН-аас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар нэр дэвших визээ авчээ. Харин АН-аас Д.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, С.Баярцогт нар дэвших болов уу. МАХН-аас 2 хүн явж таарах байх. Бие даагчаар Б.Цээпилдорж орж ирнэ. Сэлэнгэд хамгийн өндөр рейтингтэй байгаа Ж.Эрдэнэбат, сөрөг хүчний бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар ямар ч асуудалгүй орж ирэх байх. 3 дахь нь С.Баярцогт гэж харж байна. Түүнийг хэдэн жил янз бүрийн зүйлд холбон балбасан. Тиймээс уналтын доод цэгээсээ шууд өгсөж яваа хүн. Дахин доошоо уналт гэж байхгүй. Бусдыг нь Сэлэнгийнхэн танихгүй. МАН-ынханд хамгийн халгаатай хүн Б.Цээпилдорж. Цагтаа сумаа улсын тэргүүний сум болгож явсан түүх бий. Ж.Эрдэнэбатын саналаас бус Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын саналаас Мандал суман дээр гозойтол хуваана. Саналын тоогоороо Зүүнхараад 2 юм уу 3-аар гарч ирэх болов уу. Энэ нь өнөө хоёрт маш том хохиролтой байх болно.