Хууль зөрчин сурталчилгаа хийж “мөнгөөр бороо” оруулж байгаа горилогчоо АН нэр дэвшүүлэх үү

Улс төр

Чех улсаас төрсөн тэрбумтан гэгдэх 34 настай Х.Эрдэнэбаатар гэх залуу АН -аас нэр дэвшихээр, зэхсээр хэдэн сарыг үдэж байна. Өнөөдөр аль ч нам нэр дэвшигчдээ тодруулаагүй, зарлаагүй байгаа. Хуулиараа маргааш тодорно. Гайхмаар нь, сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийнэ эхлүүлсэн Х.Эрдэнэбаатарт энэ хугацаанд хэн ч юу ч хэлсэнгүй. Нөгөөх нэр дэвшигчдийн сурталчилгааны тэгш гараа гэх ойлголт “салхинд хийсчихэж”.

“Мөрөөдөлгүй мөрөн”-чүүдийг доромжилж, мөнгөөр бороо оруулж, хугацаанаасаа өмнө сурталчилгаа хийн хууль зөрчиж яваа энэ хүнд хууль үйлчилдэггүй юм уу.

Гэнэт л хөрөнгөжсөн, тэрбумтан болсон гэгдэх тэрбээр өдгөө өөрийн хөрөнгөө тайлбарлах “ялтай” яваа нэгэн гэх.  Зарим хэвлэлд  онцолж буйгаар Х.Эрдэнэбаатар нь Европоос орж ирсэн 500 сая ам.долларыг Монголоор дамжуулж угаасныхаа хөлсөнд 50 тэрбум төгрөг авсан, хэргийг нь хуулийн байгууллага шалгаж байгаа юм байх.

Магад дээрх аргаар олсон мөнгөө дээд доодгүй цацаж, УИХ-ын гишүүн болж, улсын хуулиас бултахаар санаархаж байгаа ч юм билүү, хэн мэдэхэв.

Ардчилсан нам тойрогт нэр дэвших гишүүдээсээ дэнчингийн 100 саяас эхлээд сонгуулийн зардал гэх хэдэн зуун сая төгрөгийн татаас авч байгаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Х.Эрдэнэбаатар дээрх мөнгөнүүдийг асуудалгүй төлсөн төдийгүй, аймгийнхандаа  ч харамгүй гар сунгаж байгаа гэнэ.

Тодруулбал аймгийнхаа Ардчилсан намд намд ЖИП аваад өгчээ. Түүгээр ч барахгүй сонгуулиар ажиллах хүмүүстээ компьютер хүртэл бэлэглэж, АН-ын эцэслэж амжаагүй байсан мөрийн хөтөлбөр дэх “ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” хөтөлбөрийг сум багуудаар сурталчилаад явна.

/Чинээлэг малчин хөтөлбөрөө сурталчилж буй нь/

Нэр дэвших эрхийн 100 сая, сонгуулийн зардал болох 506 сая төгрөгөө намдаа өлхөн тушаачихсан, сурталчилгаа эхлээгүй байхад АН-ын дүрмээ үл тоож, Аймгийн намын хороондоо өгсөн ЖИП машин авч өгч, хөтөлбөрийнхөө ажилтнуудыг компьютерээр хангасан зэргийг нь тооцвол Х.Эрдэнэбаатар бараг хэдэн тэрбумыг зарцуулжээ.

Уг нь ийм хууль бус үйлдлийг Сонгуулийн хуулиар нэр дэвших эрхийг нь хасч зогсоодог. Гэвч нүдэн дээр ил цагаан хууль зөрчөөд байгаа энэ үйлдлийг хэн дарагдуулаад байна уу эсвэл хаацайлаад байна уу.

Ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлд хүрэх гэж улайрсан хүмүүсээс ТӨРД гараад юу хийнэ гэж хүлээх вэ.

/Чинээлэг малчин хөтөлбөрөө сурталчилж буй нь/