Эрмитажийн онлайн үзмэрийг 26 сая хүн үзжээ

Дэлхийн мэдээ

Covid-19 вирусийн хөл хорионоос шалтгаалан Оросын Эрмитажийн музей гуравдугаар сарын 17-ноос онлайн үзмэрээ толилуулж байгаа юм. Эрмитажийн захирал Михаил Пиотровскийн хэлснээр өнгөрсөн хоёр сар ормын хугацаанд 26 сая хүн онлайнаар Эрмитажид зочилжээ.

Дотоодын төдийгүй гадаадын олон зочин Эрмитажийн үзмэрүүдийг үзэж сонирхжээ. Онлайн үзмэрүүдэд тэр болгон өмнө нь дэлгэж байгаагүй олон үзмэрийг багтаасан байна. “30-40 жилийн турш манай музейг үзэж байсан хүмүүс энэ удаа илүү их үзмэрийг үзэж чадсан тухайгаа бидэнд хэлж байна” хэмээн Михаил Пиотровский хэллээ.

Онлайн үзмэрийн хөтөлбөрөө сэдвээр төрөлжүүлэн хийсэн нь хүмүүсийн талархлыг ихээхэн хүлээжээ. Хүүхдэд зориулсан хөтөлбөр нь амжилттай болсон нь хүмүүсийн сэтгэгдлээс харагдаж байна хэмээн Михаил Пиотровский хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ