ОХУ-д хоногт 10559 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийн мэдээ

ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 10559 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 86 хүн нас баржээ.  Тус улсад нийт 165.929 хүн халдвар аваад байгаа бол нийт 1537 хүн нас барж, 21.327 хүн эдгэрээд байна. Мөн Бразил улсад шинэ тохиолдлын тоо 11433 бүртгэгдсэн нь өмнөх үеийн тоон мэдээллээс харьцангуй өссөн үзүүлэлт байгаа юм. 

COVID-19 халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн улсуудад АНУ, Испани, Итали, Их Британи, Франц, Герман гэх мэт Европын орнууд багтаад байна.  

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ - 24'060 /Нийт 1’262'693/
  2. Бразил - 11'433 /Нийт 126'148/ 
  3. ОХУ - 10'559 /Нийт 169'929/
  4. Их Британи - 6'111 /Нийт 201'101/
  5. Франц – 3’640 /Нийт 174’191/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  1. АНУ - 2520 /Нийт 74'791/
  2. Их Британи - 649 /Нийт 30'076/
  3. Бразил – 645 /Нийт 8'566/
  4. Итали -369 /29'684/
  5. Бельги -323 /Нийт 8'339/

Хамгийн олон хүн эдгэрээд буй улсууд:

  1. АНУ - 206'381
  2. Испани-159'359
  3. Герман – 137'696
  4. Итали-93'245
  5. Иран-81'587

Эх сурвалж: worldmeters.info