С.Амарсайхан: Баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах нь зүйтэй гэж үзлээ

Нийгэм, Эдийн засаг

 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.

 

Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан "Ажлын байрыг хадгалах, ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караоке буюу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг нээсэн. Гэсэн ч амралтын өдрүүдээр үүссэн нөхцөл байдлаас харахад ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Мөн өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналтынхнаа нэмж ажлаар дарах боломж байхгүй.

Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна" гэдгийг хэллээ.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/544385906504771/