Сүхбаатар дүүргийн хэмжээнд 40,000 гаруй хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулна

Нийгэм, Эдийн засаг

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Эрүүл мэндийн төв хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж буйтай холбогдуулан амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, томуугийн эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хэрхэн зохион байгуулах тухай эмч, мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.

Мөн томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын үгдрэл, хүндрэлээс сэргийлэх,  бэлэн байдлыг ханган ажиллах тухай Зөвлөмж хүргүүллээ.
Сүхбаатар Эрүүл мэндийн төвөөс 2020 оны 10 дугаар сарын 1-10-ны өдрийн хооронд сургууль, цэцэрлэгийг түшиглэн 9 хүртэлх насны 40,000 гаруй хүүхдэд томуугийн вирусийн эсрэг дархлаажуулалтыг хийхээр бэлтгэлийг хангажээ.