Боловсролгүй боловсролын яамны сайд Ё.Баатарбилэг огцор

Улс төр

ОХУ-аас ирсэн 32 оюутны 20 нь коронавирусын халдвар авч эмчлүүлж байна. Цаашид хэд нэмэгдэхийг бүү мэд. Цөөн л байгаасай. Энэ бол гадаад улс орнуудад сурч байгаа оюутнууд маш эрсдэлтэй байгаа гэдгийн баталгаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ийм хүнд нөхцөлд сайн зохион байгуулж, дотроо алдчихалгүй, гаднаас зөөвөрлөгдөж ирсэн хүмүүсээ эмчилж, эхнээсээ 9 хүн эдгээд байна. Сайн мэдээ. Мөн М.Зоригт гэдэг хүн л сайн дураараа Москвад сурч байгаа оюутнууд, мөн нутаг нэгтнүүддээ хэрээрээ туслаад байгаа сонсогдох юм.

Энэ байдлаар бол хөөрхий монгол оюутнууд маань гадны орнуудад зовж байж таарна. Тэднийг авчирч чадахаа байг гэхэд ямар нэг байдлаар тусалж дэмжих арга чарга бодооч ээ. Олхиогүй, дүлий дүмбэ Ё.Баатарбилэг гэх сайдтай боловсролын салбарынхан хэцүү байна. Шийдвэр гаргах ч чадваргүй. Хувийн сургуулиудын сургалтын төлбөрийг төрийн төмөр нүүр үзүүлж шийдвэрлэх ёстой байтал бөөрөнхийлөөд өнгөрөөсөн. Сургууль нь шийд ч гэх шиг. Үнэндээ бол монгол хэлээрээ бичиг баримтаа боловсруулж чадахгүй байгаа сайдтай яамныхан гадна байгаа оюутнуудаа яаж ч харж хандах вэ дээ. Хэл устай хүн байна уу, энэ яаманд. Боловсролын сайд Ё.Баатарбилэг ямар боловсролтой хүн бэ. Орос улс руу очоод асуудлыг ярьчих хэл ус байна уу.  

Угаасаа шинэ Үндсэн хуулийн заалтаар энэ Засгийн газрын ихэнх сайд нар нь давхар дээлээ тайлах ёстой гээ биз дээ. Тэгвэл хамгийн түрүүнд огцрох хүн нь боловсролгүй боловсролын яамны сайд Ё.Баатарбилэг яах аргагүй мөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх арай толгойг нь илээд өнгөрөөхгүй байлгүй дээ. Ийм л албан бичиг хөтөлдөг сайд, яамныхан байна шүү дээ.