Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийг хагас жилээр сунгах санал оруулж ирсэн

Улс төр

    Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр, ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсвийг энэ долоо хоногт батална. УИХ-д ажлын хэсэг ажиллаж байгаа хэлбэрээр 2023 оны долоодугаар сар хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулна гэсэн байдлаар явж байна. Энэ долоо хоногт эцэслэж шийднэ. Одоо хэлэлцэж буй төсөлд хагас жилээр сунгахаар санал оруулж ирсэн. Эцсийн шийдвэр гараагүй гэлээ.