Энэ онд 10,000 орчим өрхийг ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөжээ

Улс төр

   Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зэрэг асуудлаар Шадар сайд өчигдөр МИК, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж хоёр их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хоёр их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар нэг их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ. Энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр улирлын байдлаар 2,000 орчим айл өрх хамрагдаад байна.