"Тэрбум мод" үндэсний хөтөлбөр-Дарханд "Ногоон Дархан-2032" хөтөлбөрөөр хэрэгжинэ...

Нийгэм, Эдийн засаг

Тус хөтөлбөрийн хүрээнд;

 

🌲🌲🌲СӨБ, ЕБС-ийн сурагч бүр хичээлийн жилийн туршид навчит модны 5 суулгацыг гэртээ үрслүүлнэ. Үрсэлгээг жил бүрийн 6 сард заасан талбайд тарьж, арчилгааг нь орон нутаг хариуцан ургуулна.

 

🌲🌲🌲 ИДС, МСҮТ-үүдийн оюутнууд тус бүр шилмүүст модны үрсэлгээг хийж өөрсдөө тарьж ургуулан арчилна.

 

🎭🎭🎭 Хүүхэд бүрийг "мод үрслэгч" экологийн боловсрол олгох зорилгоор " Шидэт модны үр" хүүхдийн жүжгийг СӨБ болон ЕБС-ийн бага ангийн 10,0 мянган хүүхэд багачууддаа толилуулж эхэллээ.

 

📖📚📖Жүжгийн дараагаар бүх хүүхдүүдэд мод хэрхэн үрслүүлж, арчилж ургуулах хичээлийг бэлтгэгдсэн сургагч багш нар заах болно.