ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, АВАХ ГЭРЭЭ ЗЭРГИЙГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР УЛСАД БҮРТГЭДЭГ БОЛЖЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Баянгол, Баянзүрх Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгийн дараах төрлийн бүртгэлүүдийг зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой болжээ.

Үүнд:

-Өмчлөх эрхийн шилжилт:

-Үл хөдлөх хөрөнгө худалдах

-Худалдан авах гэрээ

-Бэлэглэх гэрээ

-Арилжих гэрээ

-Өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх

-Хамтран өмчлөгч нэмэгдэх,хасагдах гэрээ

-Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах:

-Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэ, хаяг, байршил, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн нэр, регистрийн дугаар өөрчлөгдөх

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээ, барьцаалбар:

Гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ дуусгавар болох бүртгэлүүд

Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа олгох үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ хэмээн УБЕГ-аас мэдээллээ.