Сарангэрэл сайд аа баттай зүйлд л яриа өгнө үү. Баярлалаа

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.09.14/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлд НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлаас нь чөлөөлөх үүргийг өгчээ. Гэтэл ажлаа хүлээж аваад удаагүй Д.Сарангэрэл сайд мэдээлэл хийхдээ "НДЕГ-ын дарга Д.Зоригт одоо эрхэлж байсан ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглож байсан удаагүй. Би өрөөндөө дуудаж, уулзсан" гэж өмөөрөв.

Тэрбээр "Энэ асуудлын үнэн худлыг тогтоо гэдэг үүрэг даалгаврыг өгсөн. Би тэр дор нь Д.Зоригт даргыг өрөөндөө дуудаж уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын байранд мөрийтэй тоглоом тоглох, архи дарс хэрэглэх гэх мэт зүй бус үйлдэл гаргахыг хориглосон. Хэрэв ийм үйлдэл гаргасан бол хэн ч гэсэн хариуцлагаа хүлээнэ. НДЕГ-ын дарга Д.Зоригт одоо эрхэлж байсан ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглож байсан удаагүй. Олон нийтийн сүлжээнд мөрийтэй тоглоом ажлын байрандаа тоглосон гэдэг мэдээлэл цацагдаж эхэллээ гэдгийг хэлсэн. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Д.Зоригт даргыг чөлөөлөх тухай шийдвэрийг гаргаагүй. Салбарын сайдын хувьд үнэнийг тогтоохоор өрөөндөө дуудаж уулзлаа" гэсэн юм.

Харин энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө "НДЕГ-ын даргатай холбоотой гомдол баримтжуулсан зурагтайгаа өнөөдөр Ерөнхий сайд болон ЗГХЭГ-т ирсэн. Тиймээс шуурхай арга хэмжээ авч, ёс зүйн хариуцлага тооцох үүргийг салбарын сайдад өгсөн. Учир нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дүрэм журмаар салбарын сайд нь мэргэжлийн агентлагийн даргыг томилж, чөлөөлөх эрхтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт албан тасалгаандаа мөрийтэй тоглоом тоглохыг зохион байгуулсан эсэх, хамт байсан этгээдүүд төрийн өндөр албан тушаалтан байсан эсэхийг богино хугацаанд тогтоож, ажлаас нь чөлөөлөх үүргийг өгсөн" гэв.