Ази, Номхон далайн орнуудын Байгаль орчны сайд нар Монголд чуулна

Улс төр

Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын 55 орны төлөөлөл, Байгаль орчны сайд нарын хурал манай улсад зохион байгуулагдахаар болжээ. Тус олон улсын хурлын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишрантай уулзаж санал солилцсон байна. Байгаль орчны сайд нарын уулзалтаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг сэдвээр хэлэлцэх аж. Уулзалтын үеэр НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишран Монгол Улсад дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойгоо нэгтгэх олон улсын бага хурал ирэх наймдугаар сарын 25, 26-нд Монголд болох юм. Энэхүү хурал 2026 онд НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг угтан эхлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын хэсэг ажээ.