Өмнөговь аймгийн сагсан бөмбөг сонирхогчдод дуулгах сайхан мэдээ

Соёл урлаг, Спорт
Өмнөговь аймгаас төрөн гарсан Сагсан бөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер Батаагийн Мөнхболдын "М Гарьд" баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Даланзадгад хотод зочлон, үзүүлэх тоглолт хийх гэж байна.
🏀Тоглолт 6 дугаар сарын 25-ны 12:00-14:00 цагт Соёл спортын цогцолборт болно.
🏀Монгол улсын шигшээ баг, "М Гарьд" багийн тамирчин, Дээд лигийн 4 удаагийн аварга
ОУХМ 🇲🇳БАТААГИЙН МӨНХБОЛД🇲🇳
📍1986.12.18-нд төрсөн
📍1994-2004 онд Өмнөговь аймгийн Эрдмийн Гэгээ дунд сургуульд суралцаж төгссөн.
📍2004-2008 онд Худалдаа Үйлдвэрлэлийн их сургуулийг төгссөн.
🏀Монголын дээд лигт анх 2004 оноос тоглож эхэлсэн ба энэ жил 18 дахь жил нь тохиож байна
🏀2008, 2009, 2010 оны Цагирган дээрээс довтлох тэмцээний Аварга
🏀2010 онд Хасын Хүлгүүд - Дээд лиг Аварга
🏀2012 онд Танан Гарьд - Спрайт лигийн аварга
🏀2012 онд Холбоодын цомын аварга
🏀2013 онд Танан Гарьд - Дээд лигийн Аварга
🏀2013 онд Насанд хүрэгчдийн улсын Аварга
🏀2013 онд Бүх ард түмний спартакиадын аварга
🏀2014 БНСУ-д болсон “Инчеон-2014” Азийн наадамд Монгол улсын шигшээ баг - Шилдэг 8 багийн нэг.
🏀2019 онд 3 онооны шидэлтийн улсын аварга
🏀2020, 2022 оны Дээд лигийн Шилдэг 6 дахь Тоглогч
🏀2019 онд Алдар Танан Гарьд - Дээд лигийн Аварга
🏀2020 онд Алдар Танан Гарьд - Дээд лигийн Аварга
Соёл, Спорт, Аялал жуучлалын сайдын 2014 оны 03 сарын 21-ний өдрийн А/86 тоот тушаалаар Сагсан бөмбөгийн ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР цол хүртсэн.
🏆Дээд лигийн 4 удаагийн АВАРГА, Цагирган дээрээс довтлох тэмцээний 3 удаагийн АВАРГА, Алсын зайн шидэлтийн АВАРГА, Лигийн шилдэг мэргэн буучдын нэг, Монголын ард түмний хайртай тоглогч, Өмнөговь нутгийн бахархал, ОУХМ Б.Мөнхболддоо уран гоё тоглолт, ур чадвараараа🏀сагсан бөмбөг сонирхогчдоо баярлуулж явахыг хүсье