ИНҮТ-ИЙН ХАРЬЯА АЛБАДУУД ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Улс төр

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа албадууд 2022 оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа хийж байна. Энэхүү хурлаар эхний хагас жилд гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд, тэдгээрээс биелэгдсэн болон удаашралтай байгаа ажлуудаа тайлагнаж, алба бүр ажилтнуудын саналд тулгуурлан цаашид хийж хэрэгжүүлэх хүсэлтэй ажлуудаа ИНҮТ-ийн дарга болон бусад газрын дарга нарт танилцуулж байгаа аж. Тайлангийн төгсгөлд газрын дарга нар асуулт асууж, цаашид хэрэгжүүлэх ажлуудад санал зөвлөмж өгч байна. Хурал өчигдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжлэх юм.